Асуулт: "М-Жи-Эл Интернэшнл" компанийн “Глобал Пресс Медиа” Төв хэрэглэгчдэд ямар бараа, үйлчилгээ санал болгодог вэ?
Манай төв нь хэрэглэгчдэд АНУ, Их Британи, Оросын Холбооны Улсын хэвлэлүүдийн захиалга, хүргэлтийн үйлчилгээг санал болгодог үндэсний компаниАсуулт:Танай компани хэзээ байгуулагдсан вэ? Нэр нь ямар утгатай нь вэ?
1992 онд “Сэлэнгэ” компани нь СЭЗДС-ийн 201 тоотыг түрээслэн эхэлж , тус компанийн ”Оюуны Хүч” төв нь тэр үед зах зээлд огт байхгүй байсан урьд нь уншиж дадсан Орос хэвлэлийн захиалга авч эхэлсэнээр шинэ тогтолцоонд шилжсэн Монгол улсын энэ салбарын анхдагч байгууллага болон мэндэлсэн. 1995 онд “Сэлэнгэ Сервис” ХХК, 2000 оноос үйл ажиллагаа өргөжин олон үйлчилгээнүүдээс дагнах зорилгоор ”М-Жи-Эл интернэшнл” компанийн “Глобал Пресс”, 2008 оноос "М-Жи-Эл интернэшнл" компанийн “Глобал Пресс Медиа” Төв болсон. М-Жи-Эл интернэшнл (MGL International) гэдэг нь Mongolia гэдгийн дэлхий нийтийн товчлол агуулсан. "Глобал Пресс" гэдэг нэрийг бид олон жил хэрэглэж ирсэн ч бүртгүүлээгүй байсанаас өөр хүн ашиглаж байсан тул 2008 оноос бүртгүүлж, "Глобал Пресс Медиа" буюу “Дэлхийн Хэвлэл мэдээлэл” гэсэн утгатай юм.Асуулт: Танай танилцуулганд Global Press Media -A Division of MGL International Company гэж дурдсан байсан. Энэ зохион байгуулалтын бүтэц үү?
Хариулт:Тийм ээ. Та сайн анзаарсан байна. ”М-Жи-Эл интернэшнл” компани дотроо “Глобал Пресс Медиа” Төв нь зөвхөн гадаад хэвлэлийн захиалга, түүний бүрдүүлэлт, нийлүүлэлт хангамж, тээвэрлэлт, ялгалт, хүргэлт зэрэг нарийн, хариуцлагатай ажилбаруудыг дагнан гүйцэтгэдэг хэлтсийн зохион байгуулалттай. Манай гадаад түншүүд жишээлбэл, AOL Time Warner Company дотроо Time, Fortune сэтгүүлүүд, Warner Bros кино компани , CNN телевиз гэдэг дээ. Мөн BusinessWeek-A Division of McGraw-Hill Companies, Platts-Part of McGraw-Hill Companies гэдэг шиг. Товчхондоо ”М-Жи-Эл интернэшнл” компани.Асуулт:Монгол улс дахь гадаад хэвлэлийн эрэлт хэрэгцээний байдалд ямар өөрчлөлт гарч байна вэ?
Хариулт:Эерэг, нааштай илт өөрчлөлт гарч байна. Ялангуяа АНУ, Их Британи улсын хэвлэлүүдийн захиалга эрс өссөн. Үнэ нь Монголчууд бидний хэн бүхний захиалаад уншдаг, хамгийн их захиалдаг Орос хэвлэлүүдээс ч хямд атлаа нийлүүлэлтийн хурд өндөртэй, хамтын ажиллагааны хариуцлага сайн. Тив дамнан баталгаагүй шуудангийн хэлбэрээр нэг захиалагчийн хайрцагаар илгээхэд харилцагч нь дугаар дутуу авсан тухайгаа гадаад хэлээр харилцах, цаг алдах шаардлагагүй юм. Төрөлх хэлээрээ үйлчилгээ үзүүлсэн нь дээр гээд бидэнд бөөнөөр, баталгаатай шуудангаар илгээдэг. Нэгэн жишээ хэлэхэд 2009 оны эхний хагас жилд манай эртний түнш, хүмүүсийн сайн танил АНУ-ын McGraw-Hill Companies-ийн өөрийн болон бусдын барааг худалдаалдаг www. mcgraw-hill-sales. com интернэт их дэлгүүрийн бизнесийн BusinessWeek, боловсролын Harvard Business Review, мэдээллийн технологи, компьюторийн MSDN, InformationWeek, агаарын тээврийн Aviation Week Group-ийн хэвлэлүүд, барилгын Architectural Record, Engineering News Record, Sweets, Green Source, эрчим хүч, уул уурхайн Power, Oil&Gas Journal, Platts-ийн янз бүрийн төрлөөс олон тоогоор худалдан авсан үзүүлэлтээр Ази тивд Монгол улс тэргүүлж, онцгой эрхтэй манай компани шагнуулсан. 2-р байрт Хятад, 3-р байрт Тайван улс орсон. www. mcgraw-hill-sales. com интернэт их дэлгүүрийг манай компани нь 2000 оноос Монголчууддаа санал болгож эхэлэхэд бага ойлгож байсан бол одоо зөв мэдээлэл, интернэт хэрэглээ 2 өсөөд амар болсон. Энэ их дэлгүүр нь худалдагч, хулгайч, манаач, ня-бо, даргын орон тоо байхгүй тул ар өврийн хаалганы шаардлагагүй болохоор бүр амар. Уучлаарай, нэг л арын хаалга байгаа юм байна. Тэр нь дэлгүүр их үнэтэй санагдвал манай компанид хүсэлт тавин хямдаар захиалгаа өгөхдөө төлбөрийн 2 дүрэмтэй. 1-рт, банкны шилжүүлгээр төлөхдөө зөвхөн ”М-Жи-Эл Интернэшнл” компанийн дансанд, төлбөрийн агуулганд “Глобал Пресс Медиа” гэж бичээрэй. 2-рт бэлнээр төлөх бол зөвхөн манай компани дээр захиалагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн биеэр ирж төлнө. Бусад хэлбэрээр төлбөл бид хариуцдаггүй. Яагаад ийм амархан 2 дүрэм дурдсаны учир нь захиалга авах олон улсын болон үндэсний зөвшөөрөл аваагүй, нэрийг нь барьсан компаниуд шинээр сонсогдох боллоо. Урьд онуудад манай нэрийг бариад зарим компани, хувь хүмүүс захиалга аваад хэвлэлийг нь нийлээгүйгээс захиалагчид андуураад биднийг зориод ирдэг байхад олон удаа зүгээр уужуу хандсан.Асуулт: Танай захиалагчид голдуу ямар байгууллага, хүмүүс байдаг вэ?
Хариулт:Шууд хэлэхэд өргөн хүрээний, томьёолоход удирдагчид болон ирээдүйн удирдагчид. Бас загасчилал, спорт, ан агнуур, гоо сайхан зэрэг олон төрлүүд нь дотроо дахиад нарийн ангилагдсан хоббиндоо үнэнч, удирдагч биш хүмүүс ч манай хэрэглэгчид байдаг.Захиалагчдын хувьд Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, Ерөнхийлөгч асан Н. Энхбаяр, Ерөнхий Сайд С. Батболд, Ерөнхий Сайд асан С. Баяр, УИХ-ын гишүүн Р. Амаржаргал, З. Энхболд зэрэг гишүүд, Улсын Их Хурлын Тамгын Газар, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Яамд, ТВ-9, ТВ-5, NTV, Eagle TV, UBS TV зэрэг телевизүүд, Өглөөний сонин, Компьютор Таймс сэтгүүл зэрэг сонин сэтгүүлүүд, MCS Холдинг, Бодь Групп, Шунхлай Групп зэрэг компаниудын төв болон салбар компаниуд, Түшиг, Сумитома, ГачууртUPS, Гермес, Онч-Аудит, QGX, Рэдпаф, Бимэкс, гадаадын ЭСЯ-д, төлөөлөгчийн газрууд, ШУТИС, ОУЭЗБДС, Улаанбаатар Дээд Сургууль, СЭЗДС, Удирдлагын Академи, бас дунд сургуулиуд гадна хувь хүмүүс их захиалдаг.
Асуулт:Танай компани гадаад хэвлэлийн захиалгандаа хямдрал үзүүлдэг үү?
Хариулт: Энэ асуултыг санаа зоволтгүй асуусанд баярлалаа. Хямдралд бүх хүмүүс дуртай байдаг. АНУ, Их Британи улсын дэлхийд тэргүүлэгч хэвлэлүүдийн цорын ганц дистрибьютор хэдий ч бид 1 цент ч нэмдэггүй харин 4-8 дахин хямд тул хямдрал үзүүлдэггүй. Харин нэг байгууллага нэг удаадаа 5-аас доошгүй хэвлэл захиалахад хүсэлтийн дагуу 5% хямдардаг. Орос хэвлэл жилийн 5, 11-р сард буюу жилд 2 удаа нэг байгууллага нэг удаадаа 1 сая төгрөгөөс дээш захиалах бол 5%-10% хямдрал үзүүлдэг.Асуулт:Түрүүн дээр дурдсан Platts гэж бид бараг сонсоогүй юм байна?
Хариулт: Тантай санал нэг байна. Монголчууд бид эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжээд ердөө л 20 жил болж байна. Цаашид ч бид олон шалгарал, сорилтыг даван туулна. Ямар ч тохиолдолд мэдээлэлийн үнэ цэнэ улам их болно гэдэгтэй Та санал нийлнэ байх. Platts-ийг Монголчуудын сайн мэдэх АНУ-ын Time сэтгүүлтэй харьцуулахад мэдэхгүй байх нь аргагүй. Эрчим хүч, уул уурхай, эрдэс баялаг, нефть зэрэг 30 төрлийн имэйлээр илгээдэг өдөр тутам, 7 хоног, сар тутмын мэдээллийн товхимол. 2 жилийн өмнө манай Засгийн Газар бусад улс орнуудын адил дээрхи салбаруудын худалдааны үнэ, татвар ноогдуулалтыг 100 жилийн түүхтэй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, хувийн хэвшлийн Platts-д нийтлэгдсэн үнийг үндэслэхээр шийдвэр гаргасан. Ноднин “Өдрийн сонин”-д “НИК-Петровис”компанийн Ерөнхий Захирал Ж. Оюунгэрэл дэлгэрэнгүй ярилцлага өгөхдөө бүх мэдээллийг Platts-аас авдагаа дурдсан байсан.Асуулт:Зарим хүмүүс интернэтээс мэдээлэл авдаг, бүртгэлтэй гээд байдаг?
Хариулт: Интернэтэд маш их мэдээлэл байдгаас хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжаас авах нь зөв гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Ийм эх сурвалжууд, жишээлбэл дэлхийд нэр хүндтэй хэвлэлүүд зөвхөн товч мэдээг вэб хуудсандаа тавьдаг. Өнөөдрийг хүртэл чухал хэвлэлүүд дижиталаар ч тавиагүй байна. Нэр хүндтэй хэвлэлүүдийн захиалагч нар, бүртгэлтэй хүмүүсийн мэдээлэлийг албан ёсоор бид солилцдог. Тэгээд ч хэвлэмэл байдлаар барьж, уншингаа тэмдэглэн, хадгалаад эргэн харах, нийтэд хүргэх ач холбогдол буураагүй байна. Дижиталд түрүүлж орсон зарим хэвлэл түүнээсээ татгалзаж байна.Асуулт:Тэгэхээр гадаад хэвлэл, мэдээлэлд мэдэхгүй хэвлэл их байна аа гэсэн үг үү? Энэ олон хэвлэл нийлүүлж байгаад дахиад чин сэтгэлээсээ баяр хүргэе.
Хариулт: Манай компани нь албан ёсоор үнэхээр хямд үнээр, олон төрлийн гадаад хэвлэл захиалах цогц боломжоор хангагдсан ганцхан компани гэдгийг ойлгож, санал нийлж байгаад баяртай байна. АНУ, Их Британи төдийгүй Орос хэвлэл гэхэд л та бидэнд хэрэгтэй олон шинэ, хүчтэй хэвлэлүүдтэй болсон.Бас барууны гэгддэг нөлөөтэй салбарын, нарийн мэргэжлийн хэвлэлүүд орос хувилбараар их гарч, зах зээлд тэргүүлж эхэлсэн.
Манай Монголын хэвлэл, мэдээллүүд тэр тусмаа зарим телевизүүд энэ оны 2-р хагасаас эдийн засаг, бизнес, уул уурхай гээд олон төрлөөр гадаад, дотоодын маш сонирхолтой, дүн шинжилгээтэй нэвтрүүлэг бэлтгэн өрсөлдөж эхэллээ. Манай компани нь дээрх байгууллагуудын 80%-ийг гадаад хэвлэлээр хангадагт баяртай байдаг. Саяхан Монголын өдөр тутмын тэргүүлэгч сонины 1-р нүүрт нэгэн сургуулийн оюутнууд хичээл хаях, удирдлагаа огцрохыг шаардах, улмаар цаашид тэмцлийн хурц хэлбэрийг сонгох нэгэн үндэслэлээ хуучин тогтолцооны гадаад ном, хэвлэл ашигладаг гэснийг бодолцох учиртай.




