2012.05.21

Шинэчлэгдсэн01:37:41 PM GMT

Онц сонирхолтой!
Таны байрлал UPS дэлхийн шилдэг компаниар дахин шалгарав

UPS дэлхийн шилдэг компаниар дахин шалгарав

И-мэйл Хэвлэх PDF
Hybrid_Electric_2_hiДэлхийд нэр хүндтэй Fortune сэтгүүл 2010 оны эхний хагас жилдээ багтаан “Дэлхийн шилдэг 500 компани” болон “АНУ- ийн шилдэг 500 компани” шалгаруулдаг бөгөөд UPS  тээвэр хүргэлтийн салбарт 1-р байрт орж 30 жил шилдгээр тодорсоноо бататгав. Улмаар “Дэлхийн шилдэг 500 компани”- ийн нийт компаниудын жагсаалтанд 33-рт, “ АНУ- ийн шилдэг 500 компани”- ийн 43-рт бичигджээ.
Компанийн шинэчлэл, удирдахуй ухаан, санхүүгийн тогтвортой байдал, урт хугацааны хөрөнгө оруулалт, нийгмийн хариуцлага, бараа үйлчилгээний чанар, дэлхий даяар өрсөлдөх чадвар зэрэг үзүүлэлтүүдээр тус тусад нь байр эзлүүлж нийлбэр дүнгээр шилдгүүдийг тодруулдаг байна.
UPS компани нь дээрх үзүүлэлт тус бүрээр 1-р байранд орж 8.00 онооноос дээш авсан UPS, Mc Donalds, Nike, Walt Disney 4 компанийн 1 нь болсон төдийгүй нийт 500 компаниас хамгийн дээд оноог нь авчээ.

Олон жилийн өрсөлдөөний явцад UPS компанийн өрсөлдөгч нарын нэг болох DHL компани дэлхийн санхүүгийн хямралын өмнө үйлчилгээний чанар, санхүүгийн үзүүлэлт муудсанаас 2008 оны 5-р сарын  28- ны өдөр UPS компанийн агаарын хөлөг онгоцуудаар ачаагаа тээвэрлүүлэх хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээг DHL- ийн ажилчид эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулсан хэдий ч  DHL компани нь олон тэрбум долларын алдагдалд орж, 10000 гаруй ажилтнаа халан, 2009 оны 1- р сарын 30-ны өдрөөс АНУ-д дотоодын шуудангийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, зогсоосон тухай албан ёсоор мэдэгдсэн тул Fortune- 500 жагсаалтаас хасагдсан байна. 

DHL компани АНУ-д дотоодын шуудангийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа талаарх  CNBC телевизийн ярилцлагыг энд дарж үзнэ үү. 

2008 оны 5-р сарын 28-ны өдөр  DHL компани UPS компанитай хамтран ажиллах болсон талаарх Bloomberg –ийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

2009 оны 1-р сарын 30-ны өдөр АНУ-д дотоод үйл ажиллагаагаа зогсоосон тухай  DHL компанийн ерөнхий захирал Жон Муллений албан мэдэгдлийг энд дарж үзнэ үү.