2012.05.21

Шинэчлэгдсэн01:37:41 PM GMT

Онц сонирхолтой!
Таны байрлал Үйл явдал

Хятадууд Монгол руу төмөр зам тавьж байна

И-мэйл Хэвлэх PDF
940Хятадын нүүрсний томоохон үйлдвэрлэгч “Shenhua Group” Монголоос коксжсон нүүрсний импортоо эрчимжүүлэхийн тулд Өвөр Монгол руу төмөр зам тавина гэж Steel Business Briefing бичжээ.
Монгол, Өвөр Монголын хилийн Ганц Модны (Ganqimaodu) нэвтрэн өнгөрүүлэх цэгээс Баотоу (Baotou) хот хүртэл төмөр замын шинэ салаа барин Shenhua Group компанийн мэдлийн Baoshen гэх төмөр замын системтэй холбож өгөх гэнэ. Уг төмөр замын систем нь Баотоу хотыг Шаньсу мужийн Шеньму (Shenmu) хоттой холбоод цааш нь Хойд Хятадын төмөр замын сүлжээтэй холбогддог. Түүгээр Ганц Модоор нэвтрэн өнгөрүүлсэн коксжсон нүүрсийг Тянжин (Tianjin) болон Уангуэ (Huangye) боомт хүртэл зөөх боломжтой болох ажээ.
Ганц Модны хилийн нэвтрэн өнгө­рүүлэхээс төмөр замын шугам тавих ажлаа хятадууд гуравдугаар сарын 26-нд эхэлсэн бөгөөд 2012 оны наймдугаар сард ашиглалт оруулна. Харин төслийг өнгөрсөн жилийн наймдугаар сараас хийж эхэлжээ.
“Shenhua Group” нь Монголын Тавантолгойн (Tavan Tolgoi) коксжсон нүүрсний ордыг ашиглах тендерт оролцож байгаа юм. Тендер шалгаруулахад уг компанийн төмөр зам барьж байгаа энэ алхам  давуу байдал олгох боломжтой. “Shenhua Group” компанийн нүүрсний ордууд нь Өвөр Монголд байдаг. Гэхдээ  тэндхийн нүүрсний чанар нь муу учраас уг компани Монголоос чанартай нүүрс зөөх сонирхолтой байгаа юм.

USAID-ИЙН ЗӨВЛӨМЖИЙГ БИЕЛҮҮЛСЭН НЬ ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ ҮНДСИЙГ ТАВЬСАН

И-мэйл Хэвлэх PDF

2fce8c928de76e8be95b10649b5ab8deЭдүгээ дэлхий дахинаа 120 оронд 3000 гаруй чөлөөт бүс 600 тэрбум ам.долларын экспортын бараа эргэлт

гүйцэтгэж, 50 сая хүнийг ажлын байраар ханган ажилладаг ажээ.  Ер нь бол дэлхийн хэмжээнд чөлөөт бүс гэдгийг энгийнээр туршилтын талбар гэж ойлгодог бөгөөд цөөн үгээр хэлбэл боломжит, эдийн засгийн үр ашиг хүртэх их тайз хэмээн ойлгож болох юм. Сүүлийн үед нэгэн үе зогсонги байдалд байсан манай чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэх хууль эрх зүйн ба дэд бүтцийн ажил ерөнхийдөө цэгцэрсэн агаад өдгөө хөрөнгө оруулалтыг татах нэн чухал ажил бидний өмнө тулгараад байгаа аж. Энэ талаар Чөлөөт бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Х.Ганболдтой ярилцлаа.


-Хоёулаа яриагаа чөлөөт бүсийн өнөөгийн байдлын  талаар эхлэх үү?  
-Ер нь бол долоон жилийн өмнөөс Монгол Улсад чөлөөт бүс байгуулахаар яригдаж эхэлсэн. Хэд хэдэн Засгийн газар дамжлаа. Энэ төслийг явуулахад мэдээж цаг хугацаа нилээд шаардагдсан. Хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх,мастер төлөвлөгөөг зохиох батлуулах, хэрэгжүүлэх,бүсийн дэд бүтцийг бий болгоход хөрөнгө оруулалтыг хийх зэрэг ажил их. Ямар ч гэсэн Засгийн газар Чөлөөт бүсийн зөвлөлийг байгуулж бүсүүдийн бодлогын бодлогыг тодорхойлж ажиллалаа. Зөвлөл нэгд, чөлөөт бүсийн хуулийн хүрээнд бүхий л журмыг гаргаж Засгийн газраар болон холбогдох яам,газраар баталгаажууллаа. Хоёрт, чөлөөт бүсүүдийн мастер болон ерөнхий төлөвлөгөөг хийлгэн заримыг нь Засгийн газраар батлуулж зарим нь холбогдох яамаар хэлэл-цүүлэн Засгийн газраар хэлэлцэхэд бэлэн болгоод байна. Гуравт, Замын-Үүд,болон Алтанбулагийн чөлөөт бүсүүдийн үндсэн дэд бүтцийг бий болгох хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж 2013 он гэхэд бэлэн болгоно. Дөрөвт, төрийн байгууллагын үйлчилгээг үзүүлэх хэлтэс тасгуудыг Захирагчийн Ажлын Албаны дэргэд байгуулсан. /Мэргэжлийн хяналтын,татварын,гаалийн гэх мэт/ Үндсэндээ төр өөрийн хүлээсэн үүргээ болон энэ Засгийн газар чөлөөт бүсүүдэд авах арга хэмжээний тухай мөрийн хөтөлбөрөө биелүүлэх нөхцлөө бүрдүүлчихлээ гэж дүгнэж болно.

-Ингэхэд чөлөөт бүс гэж яг юуг хэлээд байна вэ?
-Чөлөөт бүс гэдгийг Монгол Улсын эдийн засагт ихээхэн үр дүн авчрахаар төсөл бас шинэ технологи ноу хау нутагшуулах талбар гэж товчхондоо ойлгож болно. Эдийн засгийн тааламжтай орчин бий болгосноор импортыг орлосон мөн экспортыг нэмэгдүүлсэн нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ажлын байр бий болгож төвлөрлийг сааруулж шинэ хот суурин бий болгоно.

 

-Хөрөнгө оруулалтыг татах ямар тодорхой эрхзүйн орчинбий болгов?
-Тухайлбал, Чөлөөт бүсийнхээ тухай хуулийг баталчихлаа, “Замын-Үүд”, “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсийн эрхзүйн байдлын тухай хуулиа баталчихлаа. Чөлөөт бүсэд  шалган нэвтрэх хялбарчилсан журам, Гаалийн горим хэрэгжүүлэх журам, Чөлөөт бүсэд виз олгох тухай хялбарчилсан журам,  Монгол Улсын иргэн, гадаадын харьяалалгүй иргэн орших суух тухай журам бэлэн болчихсон. Саяхан Улсын бүртгэлийн газартай хамтраад чөлөөт бүсэд аж ахуй нэгжийн бүртгэлийг хөнгөвчлөх журмуудаа боловсруулчихлаа. Өөрөөр хэлбэл төрийн зүгээс хийгдэх ёстой зургаан журам бэлэн болчихсон гэж ойлгож болно.


-Хөрөнгө оруулалт ямар хэмжээнд байгаа вэ?
-Өнгөрсөн 2009 болон 2010 онд Засгийн газар болон Тэргүүн шадар сайдын дэмжлэгээр 5,6 тэрбум төгрөг мөн БНХАУ-ын хөнгөлттэй зээлээс Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөлд 58,0 сая ам.долларын /70,0 гаруй тэрбум төгрөг/ хөрөнгө оруулалт хийгээд байна. 2011 онд 8,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөөд байгаа.  Улсын төсвөөс оруулж байгаа хөрөнгийг ерөнхийд нь бодлогоор “Алтанбулаг” чөлөөт бүс рүү оруулж байгаа.


-Яагаад Алтанбулагийг онцолж байгаа юм бэ?
-Хэдийгээр манай улсад гурван чөлөөт бүс байгаа ч эхний ээлжинд урд, хойд хоёр хил дээр байгаа бүсээ босгох нь зүйтэй гэсэн бодлогыг барьж байгаа. Тодруулбал, Алтанбулагийн худалдааны чөлөөт бүс, Замын-Үүдийн эдийн засгийн бүс гэсэн үг шүү дээ. Ташрамд өгүүлэхэд бидэнд нэг хүндрэл бийг нуугаад яахав.
-Дэд бүтцийн асуудлаа шийдчихсэн. Хууль эрхзүйн орчноо зохицуулчихсан байхад гараад байдаг ямар хүндрэл байдаг хэрэг вэ?
-Жишээ нь, Алтанбулагийн чөлөөт бүсийн дэд бүтцийн асуудлыг шийдэхдээ Алтанбулаг сумын асуудлыг шийднэ. Ний нуугүй хэлэхэд энэ нь бидэнд ихээхэн ачаалал өгдөг. Чөлөөт бүсэд нэлээд их хэмжээний мөнгө орж ирж байгаа юм шиг харагддаг боловч тухайн орон нутгийн асуудлыг нь хамт шийдэж  явдаг гэсэн үг л дээ.
-Ингэхэд Замын-Үүдийн дэд бүтцийн ажил хэзээ дуусах вэ. Өөрөөр хэлбэл хэзээ бүрэн хэмжээгээр үйл ажиллагаа явуулж эхлэх вэ?
-Замын-Үүдийн чөлөөт бүсийн дэд бүтцийн төсөл 2012 оны сүүл 2013 оны эхэнд бүрэн хэрэгжиж дуусна. Нэг үгээр хэлбэл 2013 он гэхэд Замын-Үүдийн чөлөөт бүсийн үндсэн дэд бүтэц бий болж дуусна гэж байгаа юм. Алтанбулагийн хувьд ч адилхан. Төр, засгийн хувьд хууль эрх зүйн актууд, чөлөөт бүсийн бүтцийн  хөрөнгө оруулалтаа хийчихсэн гээд бодохоор ерөнхийдөө төрөөс хамаарах үндсэн нөхцөлүүдээ хангачихаж байгаа юм. 2005 онд USAID судалгаа явуулж таван зүйл, 12 заалт бүхий зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн байдаг юм. USAID -ийн зөвлөмжийг  90 гаруй хувьтай биелүүлсэн. Энэ олон улсын байгууллагын зөвлөмжийг биелүүлснээр Монгол Улсад чөлөөт бүс байгуулах үндэс бий боллоо гэж дүгнэж болно.  Дараагийн ажил болох  гадаад, дотоодын бодитой хөрөнгө оруулалт. хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтанд ч төр анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тэр утгаараа 2011 оны тавдугаар сард бид Улаанбаатар хотод “Чөлөөт бүсүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын форум”-ыг зохион байгуулахаар ажиллаж байна.


-Форумаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Нэгд, төр засаг чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчид, энэ чиглэлийн мэргэжлийн байгууллага, мэргэжилтэнг сонсох. Тухайлбал хөрөнгө оруулагчид төрөөс авах арга хэмжээний талаар өөр ямар санаатай байна вэ гэдэг талаар бодлогын түвшинд ярилцах  юм. Хоёрт, хөрөнгө оруулагчдыг манай чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулахыг уриалах. Гуравт гадаадын томоохон хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, худалдааны компаниудыг дотоодын аж ахуйн нэгжтэй холбох зорилготой ажиллаж байгаа.


-Гадны хөрөнгө оруулагч гэхээр хятад, оросууд ороод ирнэ гээд иргэд таагүй ханддаг, харддаг байдал ажиглагддаг. Ингэхэд гуравдагч орноос санал тавьж байна уу?
-Сонирхол бол бий. Ялангуяа чөлөөт бүсэд бизнес эрхлээд сурчихсан, туршлагатай, томоохон аж ахуйн нэгжүүд. Дэлхийн улс орнуудын чөлөөт бүсэд хөрөнгө оруулж үйл ажиллагаа явуулаад, тэндээсээ эдийн засгийнхаа үр дүнг аваад сурчихсан аж ахуйн нэгжүүд манайхыг сонирхож байна. Бусад чөлөөт бүсүүдийн олонх нь далайн эрэг дээр байдаг юм. Манай чөлөөт бүс эх газарт байдаг гэдгээрээ онцгой шүү дээ. Дээрээс нь хоёр их гүрний дунд байдаг. Энэ талаас нь харахад сул тал байгаа. Эндээс яаж сайн талыг нь олж, ашиг орлого олж авахаа тухайн хөрөнгө оруулж буй аж ахуйн нэгжүүд сайн тооцож орж ирнэ л дээ. Түүнээс гадна Монгол Улсын давуу талууд их шүү дээ. Тухайлбал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, эдийн засаг нь нээлттэй чөлөөтэйгөөс гадна боловсролтой  орон. Мөн сүүлийн үед Монголын улстөр тогтвортой байгаа нь гадныхны сонирхолыг их татаж байгаа. Үүнээс гадна сүүлийн үед уул уурхайн үйлдвэрлэл хөгжиж буй нь манай чөлөөт бүсийг гадныхан сонирхох том шалтгаан болж байна. Уул уурхайн үйлдвэртэй уялдуулаад томоохон хэмжээний дэд бүтцийн барилга байгууламж нэмэгдэж байгаа нь ихээхэн сонирхолыг нь татаж байна. Ялангуяа Оюутолгой-Чойбалсангаар гарах хэвтээ тэнхлэгийн төмөр замын төсөл арга хэмжээ батлагдсанаар манай чөлөөт бүсийг сонирхох сонирхол мэдэгдэхүйц нэмэгдсэн. Нэг ёсондоо дэд бүтэц үнэхээр сайн хөгжчихвөл урд, хойд хоёр хөрш маань хязгааргүй том зах зээлтэй, мөн манай босоо төмөр зам бол азийн хамгийн богино төмөр зам, дээр нь европын холбоо манай улсад үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн барааг хөнгөлттэй нөхцөлөөр оруулдаг нь гадныхны сонирхлыг соронз мэт татаж буй нь ажиглагдаж байна. Дээр нь уул уурхайн үйлдвэрлэлүүдийг хангах шаардлага тулгарч эхэлсэн. Гутал, хувцас, техник, хэрэгсэл  гээд өчнөөн олон төрлийн бүтээгдэхүүн импортоор орж ирдэг. Эдгээрийг чөлөөт бүс дээр үйлдвэрлэх нь давуу тал шүү дээ. Шаардлага ч байна. Түүнчлэн экспортын барааг нэмэгдүүлэхэд ч нэмэртэй. Мэдээжийн хэрэг хөрөнгө оруулалтын тал дээр хоёр   хөрш гүрний бизнесмэн давамгайлах ч бусад орнуудын чөлөөт бүсээс эдийн засгийн үр дүн амссан улс орнууд гарцаа байхгүй орж ирнэ.


-Зарим хэвлэлээр Чөлөөт бүс чөдөртэй гэх юм энэ талаар?
-Чөлөөт бүсүүдэд ямар ажил хийсэн, хийгдэж байгаа талаар танд тодорхой хэллээ. Тэгэхээр босгож байгаа ажлаа гадагш дотогш ингэж ярих нь буруу. Ингээд байвал хэн бидэнд хөрөнгө оруулна гэж ирэх вэ дээ. Харин ч энэ Засгийн газар олон засгийн газрын үед шийдэж чадаагүй ажлыг шийдлээ.
Бид болж байгаа зүйлээ болохгүй байгаа мэт эсвэл хийсэн бүтээсэн зүйлээ юу ч хийгээгүй бүтээгээгүй мэт ярьдаг, олон түмэнд ойлгуулдаг тамын тогооны үлгэрээсээ л салах хэрэгтэй байна даа.

МGL international мэндчилгээ

И-мэйл Хэвлэх PDF
mglМGL International Global Press Media гадаад хэвлэл захиалгийн компаниас UPS Монгол Олон Улсын Буухиа Шуудан Компанид хамтран ажилдаг тань талархаж 10 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэж байна.

Ц.Мөнхчулуун түргэн тоглолтын ДАШТ-ий анхны эрхийг авла

И-мэйл Хэвлэх PDF
shatarОлон улсын шатрын холбооноос эмэгтэйчүүдийн блиц буюу түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх есдүгээр сард зохион байгуулахаар бэлтгэж буй. Тус тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах журмаар энэ сарын 19, 24-нд онлайнаар хоёр тэмцээн зохион байгуулсан бөгөөд манай шатарчин, ОУХМ Ц.Мөнхчулуун 24-ний тоглолтод оролцож, түрүүлсэн байна. Тус хоёр шалгаруулалтаас эхний таван байрт шалгарсан тамирчдад эрх олгох бөгөөд ийнхүү манай тамирчин эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол улсын анхны эрхийг аваад байна.

2010 оны есдүгээр сарын 15-18-ний өдрүүдэд ОХУ-ын нийслэл Москва хотноо болох дэлхийн эмэгтэй шатарчдын анхдугаар түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн хамгийн шилдэг шатарчид өрсөлдөх бөгөөд нийт 60 мянган еврогийн шагналын сантай ажээ.


"M-Жи-Эл интернэшл" сурталчилгаа "Үндэсний тойм" сэтгүүлд

И-мэйл Хэвлэх PDF
web_zar_copyҮндэсний Тойм 2010 оны 10-18-ны №38 дугаарт МGL international компанийн зар сурчилгаа нийтлэгдлээ.

”ICT EXPO 2010” үзэсгэлэнгээс “ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭ” цом өргөмжлөлийг хүртлээ

И-мэйл Хэвлэх PDF
ICTExpo_2010Мэдээлэл харилцаа холбооны салбарынханы жил бүрийн хавар уламжлал болгон зохиодог  “ICT EXPO 2010” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд 5-р сарын 14-17-ны хооронд   амжилттай болж өндөрлөлөө.
Уг үзэсгэлэнгээс манай “М-Жи-Эл Интернэшнл” компанийн  “Глобал пресс медиа” төв нь гадаад хэвлэлийн захиалга, “ШИЛДЭГ  ҮЙЛЧИЛГЭЭ ” өргөмжлөл цомоор шагнуулсан билээ.
Үзэсгэлэнгийн хугацаанд салбарын компаниудын шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүн, онцлог менежмент бүхий үйлчилгээнүүдээс шигшин шилж “Шилдэг технологи”, “Шилдэг үйлчилгээ”, өвөрмөц бизнесийн санаанд “Шилдэг санаачилга”, технологийн болон ажил үйлчилгээний онцгой шийдэлд “Шилдэг шийдэл”, чанар, нэр хүндийн баталгаа даах брэндэд “Шилдэг бүтээгдэхүүн” өргөмжлөлүүдийг хүртээсэн.

Гэр хорооллын айлуудад зориулан Мянганы сорилтын сангаас 31.3 сая ам.долларын тєсєл хэрэгжvvлнэ

И-мэйл Хэвлэх PDF
Монголын мянганы сорилтын сангаас шинээр хэрэгжvvлэх гэж буй “Цэвэр агаар” тєслийн нээлт єнєєдєр Мэдээлэл технологийн vндэсний паркад боллоо.Нээлтийн ажиллагаанд ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Монголын мянганы сорилтын сангийн гvйцэтгэх захирал С.Баярбаатар, Мянганы сорилтын корпорацийн суурин тєлєєлєгчийн орлогч Бурак Инанч нар оролцлоо. “Цэвэр агаар” тєсєл нь Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд эрчим хvчний хэмнэлттэй бvтээгдэхvvн болон хувийн сууцыг хэрэглэх хvрээг vлэмж нэмэгдvvлж тvлшний хэрэглээг багасгах, тvvнчлэн сэргээгдэх эрчим хvч vйлдвэрлэлийг хєгжvvлэхэд дэмжлэг vзvvлэх замаар агаарын бохирдлыг бууруулах зорилготой тєсєл юм байна.АНУ-ын мянганы сорилтын сангаас олгож буй 47.2 сая ам.долларын буцалтгvй тусламжаас 31.3 сая ам.долларыг энэхvv тєсєл зарцуулах аж. Гэр хорооллын айлын дунд гэр, орон сууцны дулаалгаа сайжруулах, хуучин зуухаа vр ашигтай зуухаар солих, гэрээ эрчим хvчний хэмнэлттэй сууцаар солих, эрчим хvчийг хэмнэх шинэ дадал зуршилтай болгох гэсэн хэд хэдэн чиглэлд тєсєл хєтєлбєр хэрэгжинэ гэдгийг салбарын сайд онцолсон. Мянганы сорилтын корпорацийн суурин тєлєєлєгчийн орлогч Бурак Инанч “Тєсєл хєтєлбєр хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гэр хорооллын айл єрхийн нvvрсэн тvлшний зарцуулалт vлэмж хэмжээгээр буурч, vvнд зарцуулах мєнгєний хэмжээ багасах, иргэдийн агаарын бохилдлоос гарч буй эрvvл мэндийн зардал буурах, сэргээгдэх эрчим хvчний vйлдвэрлэлийн суурь тавигдах гэх мэт олон vр дvнг авчирна гэдэгт найдаж байна” гэлээ. Энэхvv тєслийг зєвлєхvvд, гэрээгээр гvйцэтгэгч байгууллага, олон улсын хандивлагч байгууллагууд, ЭБЭХЯ, Агаарын бохирдлыг бууруулах vндэсний хороо, Улаанбаатар хотын захиргаа, банк санхvvгийн болон тєрийн бус байгууллагууд, гэр хорооллын иргэдийн хамтын ажиллагаанд тулгуурлан гvйцэтгэх юм байна. Засгийн газраас агаарын бохирдлын бууруулах vvднээс хэд хэдэн томоохон ажлуудыг зохион байгуулж байгаагын нэг нь энэхvv тєсєл юм. Тиймээс уг тєслєєс бид бодитой vр дvн хvлээж байгаа гэдгээ Монголын мянганы сорилтын сангийн гvйцэтгэх захирал С.Баярбаатар энэ vеэр хэлж байсан. Тєслийн нээлтийн vеэр уг тєслийн vйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хvргэх, эрчим хvчний хэмнэлттэй бvтээгдэхvvнийн vйлдвэрлэгчидтэй танилцуулах зорилгоор “Цэвэр агаар-Таны чармайлт” нээлттэй vзэсгэлэн, хэлэлцvvлгийг явуулж байгаа юм байна.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Японы мэргэжлийн сумогийн домогт их аварга, ёкозүна асашёорюү Дагвадорж эх орондоо ирлээ.

И-мэйл Хэвлэх PDF
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Японы мэргэжлийн сумогийн домогт их аварга, ёкозүна асашёорюү Дагвадорж эх орондоо ирлээ.
Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд элэг нэгт монгол түмнийх нь төлөөлөл болсон хэдэн зуун хүн халуун дотноор угтан авч мэндчилсэн юм. Японы мэргэжлийн Сумогийн түүхэнд эрэмгий , хурц дайчин, уран зоримог, гал гарсан хүчирхэг барилдаанаараа од болон гялалзаж, бүхэл бүтэн 25 түрүү авсан домогт их аварга ёкозүна  асашёорюү Дагвадорж гэнэт зодог тайлах болсноо мэдэгдэж, монголчууд бид бүхний төдийгүй түүнийг талархан дэмждэг,хайрлан хүндэтгэдэг  олон сая хүний сэтгэлд гунигт мэдээг дуулгасан билээ. Гэсэн хэдий ч сумогийн ертөнцөд шинэ эргэлт хийж, үзүүштэй уран барилдаанаараа үзэгчид, сумо сонирхогчдын хүрээг тэлж, дэлхийд сумогийн гайхамшиг гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь харуулж чадсан их аваргаар олон хүн бахархаж, агуу их ялалт бүхнийг нь амьдралдаа дагаж мөрдөх үлгэр дууриал болгож ирсэн нь маргашгүй үнэн. Өнөөдөр домогт их аварга асашёорюү Дагвадорж  Монгол эх орондоо эргэн ирлээ.Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад  төрүүлж өсгөсөн ижий аав, тулж түшсэн ахан дүүс, домогт их ялалт, гуниг баяр, зовлон жаргал бүхэнд нь сэтгэл зүрхээрээ хамт байсан монгол түмэн нь халуун дотноор угтан авч, их аваргадаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, төрөлх нутагтаа тавтай морилохыг урьсан юм. Их аварга, асашёорюү Дагвадорж дөнгөж эх орондоо ирснийхээ дараа хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, илэн далангүй ярилцан, тэдний тавьсан асуулт бүхэнд тодорхой хариулт өглөө.Энэ үеэр түүнд Монголын өдөр тутмын “Өнөөдөр” сонин өнгөрөгч оны 9 алдартаны нэгээр тодорсонд баяр хүргэж, шагналыг нь гардуулсан юм.Асашёорюүгийн хувьд 9 жил дараалан “Өнөөдөр” сонины 9 алдартанаар тодорч , энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэн болсон амжилтаар алдартнуудыг тэргүүлж байгааг ч энэ үеэр сонины удирдлагууд онцолж байсан юм. ХБХ-ыг МҮОНТВ-ийн спортын сэтгүүлч “Та нутгаа хэр их санав, монгол нутагтаа хөл тавихад ямар сэтгэгдэл төрж байна вэ” гэсэн асуултаар эхлүүллээ.Илэн далангүй, найрсаг, халуун дотно уур амьсгалд болсон ХБХ-ын үеэр сэтгүүлчид  танд Японы мэргэжлийн сумогийн дээд амжилт болох 32 түрүү авсан рекордыг эвдэх боломж байсан уу,  үндэснийхээ бөхөөрөө барилдаж зүлэг ногоон дэвжээн дээрээ зодоглох уу, Монгол нутагтаа ирэхийн өмнө дэвжээгээрээ оров уу, дэвжээний багш тань танд юу гэж захив, цаашдаа спортын ямар нэг төрлөөр хичээллэх үү, ямар салбарт хүчээ сорих вэ гээд олон асуулт тавьсан, энэ бүхэнд их аварга түүртэлгүйгээр тухай бүрд нь дэлгэрэнгүй бас тодорхой хариулт  өгч байсан юм. ХБХ-ын үеэр их аварга маань юуны өмнө Японы их сумод оруулж, хүнд хэцүү үед байнга түшиг тулгуур болж явсан Такасаго ояакотад “Бурхан шиг багшдаа баярлаж явдаг, багшдаа их хайртай шүү” гэж хэлснээ ионголынхоо хэвлэл мэдээллийнхнээр дамжуулан уламжилж байгаагаа хэлсэн.Мөн дэвжээнийхээ тэргүүн бөхөөр үлдсэн анд Асасэкирюүтэй  ирэхийнхээ өмнө уулзсан, анд нөхрийн ёсоор сэтгэлийн захиас үгээ хэлсэнээ ч нуусангүй.Басхүү өөрөөс нь хойш Японы мэргэжлийн сумог Хакухо Даваажаргал, Харүмафүжи Бямбадорж нар  цаашдаа авч  явах байх гэлээ.”Таныг зодог тайлснаас хойш Япончууд гадаадаас авах бөхчүүдийнхээ тоог хязгаарласан  гэдэг үнэн үү” гэсэн сэтгүүлчийн асуултад “... тийм байж магадгүй “ гээд “...Япончууд өөрсдөө саваа бэлдчихээд саваа дүүрсэн хойно асгаж болохгүй байх аа гэж” хэллээ.Мөн өөрөө Японы иргэншилгүй учраас дэвжээ байгуулах ямар ч боломжгүй тухайгаа дуулгасан.Удахгүй эхлэх башёд 25 дахь түрүүгээ авах үеэрээ гардан  авсан цомыг   өөрөө биш дэвжээнийх нь багш нь гардуулна, түүний зодог тайлах ёслол намар 10-р сарын 3-нд болно, Монголдоо ирсэнийх нь хэд хоног сайхан амраад буцнаа гэдгээ их аварга хэлсэн юм.Түүнийг Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, сэтгүүлчид эх орондоо тавтай морилохыг урилаа.

Гадаад хэвлэл захиалгын супер азтанаар Сүмитомо корпораци тодорлоо

И-мэйл Хэвлэх PDF
mgl_medee_aztan_01М-Жи –Эл Интернэшнл ХХК-ийн Глобал Пресс Медиа төвийн 2009-2010 оны азтай захиалагчийн нэгээр СҮМИТОМО КОРПОРАЦИ тодорч АНУ-руу зорчих онгоцны тийзийн эрхийн бичгээр шагнагдлаа.

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд:
  • Сүмитомо корпораци нь Японы томоохон корпорациудын нэг бөгөөд Мобиком корпораци, Юнигаз зэрэг томоохон компаниудын хөрөнгө оруулагч юм.
  • М-Жи-Эл Интернэшнл ХХК нь АНУ, Их Британи, ОХУ-ын ном, сэтгүүлийн албан ёсны дистрибьютор юм.
  • UPS Монгол нь Олон Улсын Буухиа Шуудан бөгөөд жижиг ачаа тээш илгээмжээрээ Монголдоо тэргүүлэгч компани юм.
Сүмитомо корпорацийг төлөөлж Монгол дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер ноён Хирото Фуживара, М-Жи-Эл Интернэшнл ХХК-г төлөөлж Зөвлөх Л.Энхтөр, Гүйцэтгэх Захирал Ё.Баярмагнай болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Шагнал гардуулах ёслолын үед М-Жи-Эл Интернэшнл ХХК-ийн менежер Л.Эрдэнэчулуун хэлэхдээ:
Бид үндэсний хэмжээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй төрийн шуудан, их дээд сургууль, бизнесийн байгууллагуудтай хамтран ажилладаг ба нийт захиалагчдийнхаа дунд 50000 төгрөг тутамд сугалаа олгон 2009-2010 оны азтануудаа тодрууллаа. Супер шагналуудад АНУ зорчих онгоцны тийзийн эрх, SWATCH фермийн оригинал бугуйн цаг, үнэт зүйлс, дэлхийд нэр хүнд бүхий үйлчилгээний эрхээр:
Сүмитомо корпораци, Тэрэлж зочид буудал, MCS holding, Raffles International Institute, Голомт банк, ARB Mongolia, QGX Монгол, Капитал банк, Ийгл телевиз, Ерөнхийлөгчийн тамгын газар зэрэг байгууллага, хувь хүмүүс тодорсоныг дуулгахад таатай байна.

Нийт 5 сая төгрөгийн шагналын санг UPS Монгол ивээн тэтгэсэнд баярлаж байгаагаа илэрхийлж байна.

Манай компани харилцагчиддаа төрөлх хэлээс гадна англи, орос, хятад хэлээр харилцагчийн үйлчилгээ үзүүлж байгаагаа дуулгахад баяртай байна хэмээн дурьдав.

АНУ, Англи, Орос ном, сэтгүүлийн гэрээт агент болох сонирхолтой хувь хүмүүс, албан байгуулагуудыг бүртгэж байна

И-мэйл Хэвлэх PDF
mgl_medee_agent_01Салбар 1: БЗД, Нисора цамхаг,802 тоот    Утас 70152345, 99626464, 50050851      Факс +976-70152345
Салбар 2: СБД, Нацагдоржийн номын сан, 2 давхарт, Утас 50050852, 99221967, 99151901
Холбоо барих имэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

UPS-ийн жолооч бэлтгэх дамжаанаас нийт жолооч нарт зөвлөж байна

И-мэйл Хэвлэх PDF

mgl_ups_01Баярын үеэр дэлгүүрүүд албан ёсоор машины дайралтад өртдөг. Энэ хөл хөдөлгөөнд үрэгдэхгүйн тулд South Holland-ийн UPS-ийн Жолооч бэлтгэх сургуулийн  ахлах багш Tom Brokop-ын санал болгосон аргуудыг толилуулая. Мэдээж та UPS-ийн жолооч шиг давхар зогсож болохгүй ч, та өөрөө болон машинаа гэмтээлгүй гарах санаанууд энд байгаа.  UPS-ийн сайн жолоочийн амны уншлага буюу ажилд орсон анхны өдрөөсөө л ягштал баримталдаг зүйл нь Харааны 5 дадал юм. Үүний талаар сүүлд тайлбарлах болно. Одоо дэлгүүр хэсэгчдэд зориулсан зөвлөгөөгөө эхлүүлье.

  • Анхааралтай бай. Аваар ослын бараг 80 хувь нь жолооч өөр зүйлд анхаарснаас болж гардаг. Баярын үер анхаарал сарниулах зүйл бүүр ч нэмэгддэг: гар утас дуугарах, хүүхдүүд орилолдох, тортой зүйл суудлаас унах, баярын дуу яваагүй радионы суваг олох гэх мэт.
  • Ухрахгүй байхыг, хэрэв боломжтой бол.  Зогсоол дээр тавихдаа чигээрээ гарч болохоор зогсоол дээр тавих ба ийм зогсоол олдохгүй бол ухарч байрлуулаад гарахдаа чигээрээ гарахаар байрлуулсан нь дээр.
  • Зүүн гар тийш эргэхээс татгалз – энэ нь илүү аюулгүй бөгөөд та машины урсгал зогсохыг хүлээх шаардлагагүй.Учир нь хугацаа болон шатахуун хэмнэдэг. UPS-ийн жолооч нар явах замаа төлөвлөх технологи ашигладаг бөгөөд энэ нь зүүн эргэх явдлыг хамгийн бага байлгаж шатахууны зарлыг бууруулахад чиглэдэг.
  • Гар утсаар бүү ярь. Дэлгүүр явах замдаа, найз нөхөд рүүгээ (хоолны газар уулзах уу эсвэл Gap-д уулзах уу гэдгийг ярилцахын тулд) гар утсаар залгахаасаа өмнө дахин бодоод үз.  55 миль цаг хурдтай үед,  та секундэнд ойролцоогоор 80  фуут газрыг явна.  Гар утас руугаа хараад дугаар залгах хооронд хөлбөмбөгийн 3 талбайг өнгөрөх боломжтой гэсэн үг.
  • Машинаа арчил.  Машин чинь замын голд унтрах магадлал өндөр үү? Тийм бол дэлгүүр хэсэхээсээ өмнө машинаа засварын газар аваачиж тос маслыг нь солиулж, шинэ дугуй хийлгэх гэм мэт засваруудыг хийлгэх нь зүйтэй.

Одоо дээр өгүүлсэн харааны 5 дадлын тухай:

  • Жолооны ард байхдаа хараа дээгүүр яв – Аль болох хол зайг харах хэрэгтэй.
  • Зай барь – Зай барьж явснаар үүсэх аюулыг тодорхойлох боломж гарна.
  • Нүдээ хөдөлгө - Ажигла, бүү ширт. Жолоо барьж байх үедээ байнга орчноо ажиглаж замын хөдөлгөөний өөрчлөлтийг сайн ажиглаж явах шаардлагатай.    .
  • Өөртөө гарц үлдээ – Машиныхаа урд, ядахдаа нэг талдаа зай гаргаж явах нь асуудал үүсэхэд гарах гарц болдог.
  • Тэд таныг харж байна уу – Хөдөлгөөнд оролцохдоо сигнал, гэрэл, дохио зангаагаар харилцаж бусад замын хөдөлгөөнд оролцогчидтойгоо холбоо тогтоох нь бас чухал байдаг.

Хуудас 2-с 1

  FlippingBook Flash Gallery Navigation / 10  
MGL International компанийн хэвлэмэл танилцуулга

Сэтгүүлийн хуудасны булан дээрээс чирж эргүүлж болно. Яг л бодит юм шиг!