Монголын мянганы сорилтын сангаас шинээр хэрэгжvvлэх гэж буй “Цэвэр агаар” тєслийн нээлт єнєєдєр Мэдээлэл технологийн vндэсний паркад боллоо.Нээлтийн ажиллагаанд ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Монголын мянганы сорилтын сангийн гvйцэтгэх захирал С.Баярбаатар, Мянганы сорилтын корпорацийн суурин тєлєєлєгчийн орлогч Бурак Инанч нар оролцлоо. “Цэвэр агаар” тєсєл нь Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд эрчим хvчний хэмнэлттэй бvтээгдэхvvн болон хувийн сууцыг хэрэглэх хvрээг vлэмж нэмэгдvvлж тvлшний хэрэглээг багасгах, тvvнчлэн сэргээгдэх эрчим хvч vйлдвэрлэлийг хєгжvvлэхэд дэмжлэг vзvvлэх замаар агаарын бохирдлыг бууруулах зорилготой тєсєл юм байна.АНУ-ын мянганы сорилтын сангаас олгож буй 47.2 сая ам.долларын буцалтгvй тусламжаас 31.3 сая ам.долларыг энэхvv тєсєл зарцуулах аж. Гэр хорооллын айлын дунд гэр, орон сууцны дулаалгаа сайжруулах, хуучин зуухаа vр ашигтай зуухаар солих, гэрээ эрчим хvчний хэмнэлттэй сууцаар солих, эрчим хvчийг хэмнэх шинэ дадал зуршилтай болгох гэсэн хэд хэдэн чиглэлд тєсєл хєтєлбєр хэрэгжинэ гэдгийг салбарын сайд онцолсон. Мянганы сорилтын корпорацийн суурин тєлєєлєгчийн орлогч Бурак Инанч “Тєсєл хєтєлбєр хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гэр хорооллын айл єрхийн нvvрсэн тvлшний зарцуулалт vлэмж хэмжээгээр буурч, vvнд зарцуулах мєнгєний хэмжээ багасах, иргэдийн агаарын бохилдлоос гарч буй эрvvл мэндийн зардал буурах, сэргээгдэх эрчим хvчний vйлдвэрлэлийн суурь тавигдах гэх мэт олон vр дvнг авчирна гэдэгт найдаж байна” гэлээ. Энэхvv тєслийг зєвлєхvvд, гэрээгээр гvйцэтгэгч байгууллага, олон улсын хандивлагч байгууллагууд, ЭБЭХЯ, Агаарын бохирдлыг бууруулах vндэсний хороо, Улаанбаатар хотын захиргаа, банк санхvvгийн болон тєрийн бус байгууллагууд, гэр хорооллын иргэдийн хамтын ажиллагаанд тулгуурлан гvйцэтгэх юм байна. Засгийн газраас агаарын бохирдлын бууруулах vvднээс хэд хэдэн томоохон ажлуудыг зохион байгуулж байгаагын нэг нь энэхvv тєсєл юм. Тиймээс уг тєслєєс бид бодитой vр дvн хvлээж байгаа гэдгээ Монголын мянганы сорилтын сангийн гvйцэтгэх захирал С.Баярбаатар энэ vеэр хэлж байсан. Тєслийн нээлтийн vеэр уг тєслийн vйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хvргэх, эрчим хvчний хэмнэлттэй бvтээгдэхvvнийн vйлдвэрлэгчидтэй танилцуулах зорилгоор “Цэвэр агаар-Таны чармайлт” нээлттэй vзэсгэлэн, хэлэлцvvлгийг явуулж байгаа юм байна.
2012.05.21
Шинэчлэгдсэн01:37:41 PM GMT
Онц сонирхолтой!
-
Асуулт
Энэ сайтад зочлох 10 шалтгаан
Эндээс илүү дэлгэрүүлж уншина уу...
-
Холбогдох
MGL International Улаанбаатар хот, Монгол улс 976-70152345, or 50050852, Mobile: 976-99626464, 99222632, 99151901, 99659340, 99221967 Fax: 976-70152345 Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Nisora Tower (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд) 204 тоот Захиалга авах хаяг: Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сангийн хойд талд өргөтгөлийн 2-р давхар. Утас: 70152345, 50050852, 50050851 Гар утас: 99626464, 99222632, 99151901, 99189100 Мессэж: 99221967 Имэйл: info@mgl.mn, mgl.mongolia@yahoo.com
-
Гишүүн
Гэр хорооллын айлуудад зориулан Мянганы сорилтын сангаас 31.3 сая ам.долларын тєсєл хэрэгжvvлнэ


