Мэдээлэл харилцаа холбооны салбарынханы жил бүрийн хавар уламжлал болгон зохиодог “ICT EXPO 2010” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд 5-р сарын 14-17-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Уг үзэсгэлэнгээс манай “М-Жи-Эл Интернэшнл” компанийн “Глобал пресс медиа” төв нь гадаад хэвлэлийн захиалга, “ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭ ” өргөмжлөл цомоор шагнуулсан билээ.
Үзэсгэлэнгийн хугацаанд салбарын компаниудын шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүн, онцлог менежмент бүхий үйлчилгээнүүдээс шигшин шилж “Шилдэг технологи”, “Шилдэг үйлчилгээ”, өвөрмөц бизнесийн санаанд “Шилдэг санаачилга”, технологийн болон ажил үйлчилгээний онцгой шийдэлд “Шилдэг шийдэл”, чанар, нэр хүндийн баталгаа даах брэндэд “Шилдэг бүтээгдэхүүн” өргөмжлөлүүдийг хүртээсэн.
”ICT EXPO 2010” үзэсгэлэнгээс “ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭ” цом өргөмжлөлийг хүртлээ



